Процессийн урсгал
Оролцох дараалал
- 01
Бүсийн мэдээлэлтэй танилцах
Хамтран ажиллах бүсүүдийн байршил, зориулалт, багцын мэдээлэлтэй танилцана.
- 02
Бүртгүүлэх, нэвтрэх
Оролцогч байгууллага бүртгэлээ үүсгэж нэвтэрнэ.
- 03
Төлбөр төлөх
Сонгосон бүсийн нэхэмжлэхийн дагуу төлбөрөө шилжүүлж, багцын мэдээлэлд хандах эрх авна.
- 04
Багцын файл үзэх
Зураглал, инженерийн нөхцөл, шаардлагатай багцын файлуудтай танилцана.
- 05
Материал илгээх
Сонгон шалгаруулалтын хугацаанд багтаж бүрдүүлсэн материалыг эх хувиар хүргүүлнэ.
- 06
Шалгаруулалт
Хүсэлтийг хянаж, шалгарсан байгууллагыг баталгаажуулна.
Түгээмэл асуулт
Асуулт, хариулт
Сонгон шалгаруулалтад оролцохын тулд эхлээд юу хийх вэ?
Эхлээд оролцогчийн эрхээр бүртгүүлж нэвтэрнэ. Дараа нь идэвхтэй сонгон шалгаруулалтаас өөрийн сонирхож буй бүсийг сонгож нэхэмжлэх үүсгэн, төлбөрөө баталгаажуулсны дараа багцын файлын дагуу материалаа бүрдүүлнэ.
Төлбөр төлсний дараа багцын файлуудыг хаанаас үзэх вэ?
Төлбөр баталгаажсаны дараа “Миний хүсэлтүүд” хэсэгт тухайн бүсийн багцын файлууд харагдана. Тэндээс шаардлагатай материалын жагсаалт болон хавсаргасан файлуудыг үзэж, эх хувийн бүрдүүлэлтээ хийж болно.
Материалыг цахимаар илгээх үү, эсвэл эх хувиар өгөх үү?
Систем дээр хүсэлт болон төлбөрийн мэдээлэл бүртгэгдэнэ. Харин багцын файлын дагуу бүрдүүлсэн материалыг сонгон шалгаруулалтын хугацаа дуусахаас өмнө эх хувиар хүргүүлж баталгаажуулна.
Төлбөр төлсөн мөртлөө төлөв шинэчлэгдэхгүй байвал яах вэ?
Нэхэмжлэхийн гүйлгээний утга дээр лавлах дугаараа зөв бичсэн эсэхээ шалгана уу. Төлбөрийг админ шалгаж баталгаажуулдаг тул төлөв шинэчлэгдэхгүй бол админтай холбогдоно уу.
Тодруулга асуух шаардлагатай бол хаанаас илгээх вэ?
Хүсэлтээ үүсгэсэн оролцогч “Миний хүсэлтүүд” хэсгийн “Тодруулга” хэсгээс тухайн бүсийн талаар асуултаа илгээнэ. Хариулт мөн тэнд харагдана.
