Мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Сэлбэ 20 минутын хот төслийн бүтээн байгуулалтын сүүлийн үеийн мэдээ.
▶ Видео9 ДҮГЭЭР САРЫН ХАБЭАБО-НЫ ШИЛДЭГ БАГААР "НУТГИЙН БУЯН ГРУПП" ШАЛГАРЛАА"Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд туслан гүйцэтгэгч байгууллагуудын есүгээр сарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны (ХАБЭАБО) ажлын гүйцэтгэл, хэрэгжилтийг дүгнэж, шилдэг багийг тодрууллаа.Сүүлийн мэдээ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА СЭЛБЭ УХААЛАГ ХОТЫН ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ УУЛЗЛАА
СЭЛБЭ УХААЛАГ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
СЭЛБЭ УХААЛАГ ХОТОД ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ЕБС БАЙГУУЛАГДАНА
"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ" ТӨСЛИЙН БАРИЛГУУД ФАСАД, ЦОНХОО УГСАРЧ БАЙНААрхив
Бүх мэдээ
50 мэдээ
COP17 ЧУУЛГАНЫ НОГООН БА ЦЭНХЭР БҮСЭД "СЭЛБЭ УХААЛАГ ХОТ" ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЖ БАЙНАМонгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд "Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК нь "Сэлбэ ухаалаг хот" төслөө олон улсын шинжээчид, төлөөлөгчид болон олон нийтэд танилцуулж байна.
СЭЛБЭ УХААЛАГ ХОТЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БОЛГОХ ШИЙДВЭР ГАРЛААЭдийн засгийн тусгай бүс дэх 420 бизнест тодорхой хугацаанд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: СЭЛБЭ ХОТ НЬ ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗАГВАР ТӨСӨЛ ЮММонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өчигдөр (2026.07.28) “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, уг төслийг дэлхийн жишигт нийцсэн "Ухаалаг Сэлбэ хот" болгон хөгжүүлэх чиглэл өглөө.
"Нутгийн буян групп" ХХК-ийн ХАБЭАБО-ны баг зургадугаар сарын шилдгээр шалгарлааСэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн хэмжээнд сар бүр зохион байгуулдаг аюулгүй ажиллагааны төлөвшлийн үнэлгээний дүнг танилцуулах хурал болж, 2026 оны 6 дугаар сарын шилдэг гүйцэтгэгчээр Багц 3.3 “Нутгийн буян групп” ХХК-ийн ХАБЭАБО-ны баг шалгарч, шилжин явах цомыг гардан авлаа.
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ" ТӨСЛИЙН БАРИЛГУУДЫН ЦОНХ УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭТөслийн талбайд 102 блок барилгын ажил нэгэн зэрэг өрнөж байгаа бөгөөд нэг болон 4.1 багц цонхоо угсарч эхэллээ
ЭМГЭНЭЛМонгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, авьяаслаг уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч, бидний журмын нөхөр Мягмаржавын Алтанхундага зуурдаар таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд маань хүнд гарз тохиолоо.
ЯГ ОДОО ТАЛБАЙД: 1474 АЖИЛТАН, 60 ТЕХНИК АЖИЛЛАЖ БАЙНАӨнөөдрийн байдлаар төслийн талбайд нийт 1474 ажилтан, инженер техникийн нэгдсэн баг болон 60 нэгж машин механизм бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.
"Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбаатар томилогдлоо“Сэлбэ 20 минутын хот корпораци” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар гүйцэтгэх захирлаар томилогдон, үүрэгт ажлаа хүлээн авлаа.
2 зурагБүтээн байгуулалт 35.15 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаТөсөл албан ёсоор гараанаас гараад нэг жил болж буй ч өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 35.15 хувьд хүрсэн байна. Сэлбэ дэд төв төслийн хүрээнд нийт 113 блок барилга баригдахаар төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 102 блокийн ажил эхлээд байна.
▶ Видео13 зурагСЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БАРИЛГУУД ЭХНЭЭСЭЭ ГАДНА ФАСАДАА ХИЙХЭД БЭЛЭН БОЛЛООСэлбэ хотын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацааны дагуу эрчимтэй урагшилж байна. Төслийн талбайд баригдаж буй орон сууцны барилгууд эхнээсээ барилга угсралтын ажлаа дуусгаж, дараагийн өрлөг болон гадна заслын ажлуудыг гүйцэтгэхэд бэлэн боллоо.
8 зурагСэлбэ дэд төвийн орон сууцны барилгуудын 9 дүгээр давхрын цутгалт эхэллээСэлбэ дэд төвийн орон сууцны барилгуудын 9 дүгээр давхрын цутгалт эхэллээ
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, иргэдэд эрүүл, аюулгүй, явган хүний зам болон ногоон байгууламж бүхий таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Төслийн талбайд барилга угсралт, дэд бүтцийн ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд өнөөдрөөс зарим блокууд 9 дүгээр давхрын цутгалтаа авч эхэллээ.
Зуны улирлын бүтээн байгуулалтын оргил үетэй холбогдуулан инженер техникийн ажилтнууд болон гүйцэтгэгч компаниуд чанар, стандартын өндөр хяналт дор, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна.
Сэлбэ дэд төвд орон сууцны 113 барилга баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд төслийн баг гүйцэтгэгч нартайгаа хамтран энэхүү том хэмжээний бүтээн байгуулалтыг урагшлуулж байна. Нийт баригдах барилгуудыг давхрын тоогоор нь ангилж үзвэл:
• 20 блок нь 12 давхар (117 айлын 12 блок, 71 айлын 8 блок) барилга,
• 93 блок нь 9 давхар (71 айлын) барилга байна.
Эдгээрээс Монгол Улсын үндэсний бүтээн байгуулагч, дотоодын компаниуд тус бүрдээ дараах 9 болон 12 давхар орон сууцны барилгуудыг хариуцлан ажиллаж байна. Үүнд:
• "Моринсувд" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 12 блок барилга,
• "Нутгийн буян групп" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 14 блок барилга,
• "Монкон констракшн" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 16 блок барилга,
• "Професионалстрой" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 6 блок барилга, мөн 12 давхар 71 айлын 8 блок барилгын угсралтыг тус тус гүйцэтгэж байна.
Бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр 2067 хүн, 102 машин механизм, техниктэйгээр ажиллаж байна. Манай төслийн талбайд 40 цамхагт кран, 25 авто кран ажиллаж байна.
Сэлбэ хотод иргэдийн өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг 20 минутын зайд багтааж, авто замын түгжрэлгүй шинэ амьдралын хэв маягийг цогцлоох зорилготой юм.Зураг
Зургийн цомог
Сэлбэ хотын төлөвлөлт болон орчны зургууд. Дарж томруулна.
