
Бидний тухай
“Бид амьдралын чанарыг бүтээнэ.”
Алсын хараа
Сэлбэ ухаалаг хот төсөл нь хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилготой.
Энэхүү алсын хараа нь нийслэлийн төвлөрлийг сааруулах, ногоон хөгжил, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэсний бодлоготой уялдсан, олон улсын шилдэг туршлага, инновацын шийдлүүдийг шингээсэн бүтээн байгуулалт болно.

Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар
“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК
Захирлын мэндчилгээ
Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.
Сэлбэ ухаалаг хот төсөл нь Улаанбаатар хотын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, орчин үеийн дэд бүтцэд суурилсан, ухаалаг шийдэл бүхий шинэ амьдралын хэв маягийг бий болгох зорилготой билээ. Бид энэхүү бүтээн байгуулалтаар дамжуулан зөвхөн орон сууц бус харин амьдралын чанар, ирээдүйд чиглэсэн суурьшлын бүсийг цогцлоож байна.
Манай хамт олон нийгмийн хэрэгцээ, орчны бохирдол, авто замын ачааллыг бууруулах цогц төлөвлөлтөөр олон улсын жишигт нийцсэн шинэ хандлагыг тодорхойлохоор зорьж байна.
Таны амьдралын чанарыг дээшлүүлж, тогтвортой, эрүүл амьдрах хэв маягт хөтлөх манай төсөлтэй хамтран ажиллаж, ирээдүйг хамтдаа бүтээхийг урьж байна.
Strategy
Улаанбаатарын “нэг төвт” бүтцээс “олон төвт” хотын хөгжлийн загварт шилжих замаар байнгын ажлын байр бий болгож, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ. Ингэснээр нийгмийн үйлчилгээний төвлөрөл олон бүсэд тархаж, нийслэлийн тогтвортой, уялдаа холбоотой хөгжилд хувь нэмэр оруулна.
Олон улсын архитектурын чиг хандлага болон тогтвортой барилгажилтын зарчмуудад нийцсэн 113 блок барилга бүхий сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээ, оффис, үйлчилгээний барилга байгууламжуудыг төлөвлөн, нийт талбайн 36%-ийг ногоон байгууламж болгон тохижуулна.
Сэлбэ хотын хүрээнд 15,600 яндан, 12,000 нүхэн жорлонг бүрэн устган, хөрс, агаарын бохирдлыг 6% бууруулж, авто машины хөдөлгөөний ачааллыг багасгана. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оруулах бодит хувь нэмэр болно.
Functions
Impact
For investors
Сэлбэ 20 Минутын Хот төслийн хүрээнд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, газар чөлөөлөлт хийгдсэн 26 бүсэд хуваагдсан нийт 41.1 га талбайд дараах чиглэлийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд Монгол болон Гадаадын бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана.
View public zonesLeadership
Б. Мөнхбат
ТУЗ-ийн дарга
Т. Батцогт
ТУЗ-ийн дарга
Н. Мандуул
ТУЗ-ийн гишүүн
О. Зундуйдорж
ТУЗ-ийн гишүүн
Б. Сүхбаатар
ТУЗ-ийн гишүүн
History
2024–2025 · 21 milestones

Хаяг байршил
Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд хэрэгжиж байгаа СЭЛБЭ хорин минутын хот төсөл.